Батлан хамгаалах яамнаас 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан.
Энэ зорилтын хүрээнд "Алдар" спорт хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан Монгол улсын арслан спортын мастер Алдар спорт хорооныбиеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн дарга Д. Ганхуяг, Монгол улсын хөдөлмөрийн баатар буудлагын спортын гавьяат тамирчин О. Гүндэгмаа , МУ-ын үндэсний сурын харвааны мэргэн үндэсний сурын дасгалжуулагч Б. Баярсайхан , МУ-ын арслан үндэсний спортын албаны үндэсний бөхийн туслах дасгалжуулагч Б. Орхонбаяр , шагайн харвааны МУ-ын гарамгай мэргэн Г. Дорждаваа, шатрын спортын ОУХМ Алдар спорт хорооны тамирчин С. Билгүүн , Ховд аймгийн харьяат улсын начин
Г. Дармаажанцан нарын өргөн бүрэлдэхүүнтэй бүрэлдэхүүн /2025.04.22/ Ховд аймагт ажиллалаа.
Аймгийн засаг даргын өсвөрийн шигшээ багийн тамирчидтай уулзаж нөхөрсөг тоглолт зохион байгуулж бяцхан тамирчдад спортоор хичээллэж амжилт гаргаж алдарын ямар замнал эхлүүлж ямар амжилтанд хүрч болдгийн гайхамшигтай жишээг үлгэрлэн бахархан дуурайх манлайлал үзүүлж их спорт , нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан “Цэрэг-эх оронч үзэл хүмүүжил”-ийг сурталчилан ажиллаа. Мөн энэ үеэр улсын начин цол хүртсэн Г. Дармаажанцанд хүндэтгэл үзүүлэх ёслол үйлдлээ.Орон нутагт өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан ажлын хэсгийнхэндээ болон хамтран ажилласан аймгийн засаг даргын тамгын газар , цэргийн хэлтэс, Аймгийн үндэсний бөхийн холбоо, ЗХ-ний 123 ангийн хамт олондоо талархал илэрхийлье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.