ӨНӨӨДӨР /2025.05.24/ ЖАРГАЛАНТ СУМЫН “ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-ЫН НЭЭЛТ БОЛЛОО

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүс
үүдийн хамтын ажиллагааг спортоор дамжуулан, өргөжүүлэх зорилгоор Жаргалант сумын “Иргэдийн спортын их наадам”-ыг 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн наадамд 12 багийн 1000 гаруй иргэд оролцож, 3 насны ангилалд сагс, волейбол, ширээний теннис гэсэн төрлөөр, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэрбээр 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд спортын салбарын хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн Нийтийн биеийн тамирыг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уг наадмыг зохион байгуулснаар нас насны хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, хамтын ажиллагааг сайжруулах ач холбогдолтой.


Иргэдийн спортын их наадмын шилдэг баг тамирчид маргааш тодорно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.