Мэдээ

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам 05-р сарын 26-наас 06-р сарын 05-ны хооронд Улаанбаатар хотноо болно.

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам 05-р сарын 26-наас 06-р сарын 05-ны хооронд Улаанбаатар хотноо болно.
Мэдээ
🔹Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам 05-р сарын 26-наас 06-р сарын 05-ны хооронд Улаанбаатар хотноо болно.
🔹Зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилго бүхий тус наадамд Ховд аймгийн БТСГ-ын дарга Б.Бямбажаваар ахлуулсан тамирчид, багш дасгалжуулагч гээд 185 хүн оролцоно. Тэд энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотыг зорино.
🇲🇳Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.5.23/ Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт наадамд оролцох баг тамирчидтай уулзаж, баяр хүргэн амжилт хүсэхийн сацуу БТСГ-ын дарга Б.Бямбажавд аймгийн “Туг”-ийг гардууллаа.
Ингэснээр Ховдын баг тамирчид Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд Ховд аймгийнхаа тугийг мандуулан оролцох юм.
🔹“Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор зохион байгуулагдах тус наадам нь сдортын үндсэн 22 төрөл, үзүүлэх тоглолт 4, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын 7 төрлийн зай, ангиллаар явагдах аж.
Манай баг тамирчид спортын 14 төрөлд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөнө.
Баг, Тамирчдадаа амжилт хүсье.👏👏👏 Медалийн буухиа арвин байх болтугай.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.