Мэдээ

“Ховд аймгийн дартсын холбоо”

“Ховд аймгийн дартсын холбоо”
СПОРТЫН ХОЛБОО

“Ховд аймгийн дартсын холбоо”

нийГЭМД үйлчилдэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааны танилцуулга

2025 оны 06 сарын 12 өдөр                                                                                            Ховд хот

“Ховд аймгийн дартсын холбоо” НҮТББ нь “Ховд аймгийн биеийн тамир спортын газар”-ын дэмжлэгтэйгээр 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Анхны үүсгэн байгуулагчдын тоо 32 хүнтэй, холбооны удирдах зөвлөл нь 11 гишүүнтэй, тус зөвлөлийн даргаар Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр сонгогдсон, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй.

Холбооны нь Ховд аймагт дартсын спортыг хөгжүүлэх, таниулах, сонирхогч, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, амжилт гаргах нөхцөл бололцоог  нэмэгдүүлэх, дартсын спортоор нэр алдарт хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ашгийн төлөө бус дартс сонирхогч, тамирчдын тоог нэмэгдүүлэх, таниулах, уралдаан тэмцээн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах, ижил төрлийн холбоодтой харилцаа тогтоож, хамтран ажиллах, дартсын спортын соёлыг хөгжүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг.

Холбоо нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар анхан шатны тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрээр 8 удаа, ангилалгүй тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрээр 5 удаа, багийн тэмцээнийг 2 удаа зохион байгуулсан. Эдгээр тэмцээнд давхарсан тоогоор нийт 250 гаруй тамирчин оролцоод байна.

Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан "ALTAI DARTS OPEN-2025" нээлттэй тэмцээний багийн төрөлд холбооны тамирчин О.Бекбол, О.Очирбат, Х.Цэвээнсүрэн нар 2-р байр эзэлж, мөнгөн медаль, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Х.Цэвээнсүрэн 4-р байр эзэлж, хүрэл медаль тус тус хүртсэн.

Цаашид Ховд аймгийн дартсын анхны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, Ховд дартсын клубыг нээн ажиллуулах чиглэлээр ажиллаж, холбогдох дартсын хэрэгслэл худалдан авах мөнгөн хөрөнгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраар шийдвэрлүүлсэн. Шаардлагатай техник, хэрэгслийг худалдан авсан. 

 

--о0о--

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.