БИЕИЙН ТАМИР,СПОРТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО-ЗОРИЛТ
· Салбарынтогтвортой хөгжил, үйлчилгээний хүртээмж, чанарыг өрсөлдөхүйц
түвшинд хүргэж чадахуйц хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл,
төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ
хийх, бодлогын удирдамжаар хангах;
· Биеийн тамир,спортын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биеийн тамир, спортын арга хэмжээг
уялдуулан зохицуулах;
· Хуультогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын
хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх.
· БТС-ынстратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурьдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
· Салбарынөнөөгийн байдалд бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж,
бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
· Төсвийнерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн
хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах,хөрөнгө оруулалтын чиглэлээр төр, хувийнхэвшлийн түншлэлийг хөгжүүлэх.
· Төрийнзахиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах,хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийнбиелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах.
· Салбарын хүнийнөөцийг төлөвлөх, сургах, давтан сургах, ур чадварыг
хөгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх, мзргэжил арга зүйн зөвлөгөөр хангах;
· Гадаад хамтынажиллагааг хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийнхэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэдбүх талын дэмжлэг үзүүлэх.
· Биеийн тамир,спортын талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр,төслийгхэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
· Биеийн тамир,спортын байгууллагуудын менежментийг сайжруулах, улсын
хэмжээнд болон олон улсад зохион байгуулагдах биеийн тамир, спортын тэмцээн, арга хэмжээг холбогдох байгууллагатайуялдуулан зохион байгуулах. зохицуулах:
· Нийтийн биеийнтамирыг хөгжүүлэх, хүний эрүүл, идэвхтэй амьдрах орчинг
бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, ажахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийгмэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх.
· Салбарын хуультогтоомж, бодлого, хөтөлбөр, шийдвэр, төлөвлөгөө, төсөл,
хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодынхяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
· Салбарынстатистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг
мэдээллээр хангах.
· БТС-ынстратегийн тэргүүлэх чиглэлүүдийн стратегийн зорилт бүрийг
хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг БТСГазар тодорхойлж,
бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан
тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.