БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО-ЗОРИЛТ
·
Салбарын
тогтвортой хөгжил, үйлчилгээний хүртээмж, чанарыг өрсөлдөхүйц
түвшинд хүргэж чадахуйц хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл,
төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ
хийх, бодлогын удирдамжаар хангах;
·
Биеийн тамир,
спортын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биеийн тамир, спортын арга хэмжээг
уялдуулан зохицуулах;
·
Хууль
тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын
хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх.
· БТС-ын стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурьдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
·
Салбарын
өнөөгийн байдалд бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж,
бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
·
Төсвийн
ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн
хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах,
хөрөнгө оруулалтын чиглэлээр төр, хувийн
хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх.
· Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах.
·
Салбарын хүний
нөөцийг төлөвлөх, сургах, давтан сургах, ур чадварыг
хөгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх, мзргэжил арга зүйн зөвлөгөөр хангах;
· Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх.
· Биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр,төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
·
Биеийн тамир,
спортын байгууллагуудын менежментийг сайжруулах, улсын
хэмжээнд болон олон улсад зохион байгуулагдах биеийн тамир, спортын тэмцээн, арга хэмжээг холбогдох байгууллагатай
уялдуулан зохион байгуулах. зохицуулах:
·
Нийтийн биеийн
тамирыг хөгжүүлэх, хүний эрүүл, идэвхтэй амьдрах орчинг
бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж
ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг
мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх.
·
Салбарын хууль
тогтоомж, бодлого, хөтөлбөр, шийдвэр, төлөвлөгөө, төсөл,
хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын
хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
·
Салбарын
статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг
мэдээллээр хангах.
·
БТС-ын
стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн стратегийн зорилт бүрийг
хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг БТСГазар тодорхойлж,
бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан
тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.