Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор Ховд аймагт 2026 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Баруун бүсийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн U17 тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд: Ховд, Говь-Алтай ,Завхан, Баян-Өлгий, Увс аймгуудын 20 багийн 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Багийн дүнгээр эрэгтэй


1-р байр Завхан аймгийн П.Ючиндорж дасгалжуулагчтай баг хамт олон

2-р байр Ховд аймаг Т.Бахат дасгалжуулагчтай баг хамт олон

3-р байр Увс аймгийн Г.Ариунбат дасгалжуулагчтай баг хамт олон
Багийн дүнгээр эмэгтэй

1-р байр Завхан аймгийн Н.Намсрайжав дасгалжуулагчтай баг хамт олон

2-р байр Увс аймгийн Г.Ариунбат дасгалжуулагчтай баг хамт олон

3-р байр Ховд аймгийн Н.Билэгдэмбэрэл дасгалжуулагчтай баг хамт олон
Эрэгтэй шилдэг тоглогч

Шилдэг тоглогч-Н.Намсрайжав /Завхан/

Шилдэг холбогч-н.Ансатан /Баян-өлгий/

Шилдэг довтлогч- М.Бямба-эрдэнэ /Ховд/

Шилдэг төвийн тоглогч-П.Дулаанжаргал /Увс/
Эмэгтэй шилдэг тоглогч

Шилдэг тоглогч- М.Төгсжаргал/Завхан/

Шилдэг холбогч- А.Айсымбат/Баян-өлгий/

Шилдэг довтлогч- Н.Билэгдэмбэрэл/ Ховд/

Шилдэг төвийн тоглогч- Л.Амараа/Увс/
Шилдэг дасгалжуулагч

З.Бархас /Завхан/

Г.Ариунбат /Увс/ тус тус шалгарав.

Тэмцээнийг зорин ирж оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.