2026 оны 03 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд монголын Мас-рестлингийн спортын холбооны XIII удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өргөн цар хүрээтэй, өрсөлдөөн дүүрэн болж, амжилт төгс өндөрлөлөө. Энэ тэмцээнд 16 аймаг, 3 дүүрэг, 1 байгууллагын 500 орчим шилдэг тамирчид 33 жинд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа сорин өрсөлдөв. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгаас 3 тамирчин анх удаагаа оролцож
75кг О.Агиймаа хүрэл медаль,
+125 кг Б.Батбаяр хүрэл медаль хүртэж
Ховд аймгийн МОДОН БАРИЛДААНЫ түүхийн хуудас нээлээ. Анх удаагаа оролцож байгаач чамлахааргүй амжилт үзүүлсэн тамирчдадаа баяр хүргэж цаашдаа улам олуулаа оролцож илүү их амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.