“ФЛАШ МОБ” БҮЖГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Иргэдийн бие бялдрын хөгжил, идэвхийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Флаш моб” бүжгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 11 багийн 252 оролцогч идэвхтэй оролцон авьяас чадвар, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Шагналыг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нямсүрэн, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бямбажав нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.