Мэдээ

“УРИН ХАВАР – ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТ” АЯНЫ НЭЭЛТ 2026.05.02

 “УРИН ХАВАР – ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТ” АЯНЫ НЭЭЛТ 2026.05.02
Мэдээ
🚶‍♀️🚶‍♂️ “УРИН ХАВАР – ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Өнөөдөр “Урин хавар – Эрүүл мэндийн алхалт” аяны нээлтийн үйл ажиллагаа Ард Аюушийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. 🌿
Нээлтийн үеэр Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бямбажав аяны зорилго, ач холбогдлын талаар үг хэлж, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд уриаллаа. 💬
Тус арга хэмжээнд 1 дүгээр цэцэрлэг, 2 дугаар цэцэрлэг, 3 дугаар цэцэрлэг, 5 дугаар цэцэрлэг, 6 дугаар цэцэрлэг, 9 дүгээр цэцэрлэг, 16 дугаар цэцэрлэг, 17 дугаар цэцэрлэг, 1 дүгээр сургууль, 6 дугаар сургууль, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон гэр бүлийн төлөөлөл оролцож, Ард Аюушийн талбайгаас хуучнаар Шар сүмийн чиглэлд зохион байгуулалттай алхалт хийлээ. 👣
“Урин хавар – Эрүүл мэндийн алхалт” аян нь иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүлийн хамтын оролцоог дэмжих зорилготой бөгөөд цаашид долоо хоног бүрийн бямба гарагт тогтмол зохион байгуулагдана.
💚📢 Бид хамтдаа алхаж, эрүүл чийрэг Ховд бүтээцгээе!
📝 Тайлан бөглөх холбоос:
👣 Алхам бүр – Эрүүл ирээдүйн төлөө!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.