“УРИН ХАВАР – ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТ” АЯНЫ 4 ДЭХ УДААГИЙН АЛХАЛТ БОЛЛОО
Өнөөдөр “Урин хавар – Эрүүл мэндийн алхалт” аяны 4 дэх удаагийн зохион байгуулалттай алхалт Ард-Аюушийн талбайгаас амжилттай эхэллээ. 

Аяны хүрээнд долоо хоног бүрийн бямба гарагт тогтмол зохион байгуулагдаж буй энэхүү алхалтад 1, 3, дугаар цэцэрлэг, 1, 7 дугаар сургууль, Онцгой байдлын албан хаагчид болон гэр бүлийн төлөөлөл идэвхтэй оролцож, урьдчилан тогтоосон чиглэлийн дагуу алхалт хийлээ. 
“Урин хавар – Эрүүл мэндийн алхалт” аян нь иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүлийн хамтын оролцоог дэмжих зорилготой бөгөөд долоо хоног бүр тогтмол зохион байгуулагдаж байна. 
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.