Мэдээ

БИДНИЙ ТУХАЙ

БИДНИЙ ТУХАЙ
Дотоод

ХОВД АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН

ТҮҮХЧИЛСЭН  ТАНИЛЦУУЛГА


Тус байгууллага нь 1947 онд БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн ХЗЭ хорооны дэргэдэх Биеийн тамирын хэрэг эрхлэх тасаг нэртэй байгуулагдсан түүхтэй .

Ийнхүү байгуулагдсан цаг үеэсээ эхлэн олон ястан үндэстний ардын наадам, наадгай манай улсад шинэ тулгар хөгжиж байсан цана, тэшүүр, дугуй, гар бөмбөг, ширээний теннис, хөл бөмбөгийн спортыг хөдөлмөрчид залуучууд хүүхдийн дунд  өргөн сурталчилж, хөдөлмөрчдийн чөлөөт цаг бие бялдрын хүмүүжлийн ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн юм.

1950 –иад оны дунд үеэс Ховд аймаг үндэсний бөх, хөл бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, хөнгөн атлетик, тэшүүр, цана, шатар зэрэг спортын төрлүүдээр аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг /ААШТ/ тогтмол зохион байгуулж ирснээс  гадна 1960 оноос улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд Ховдын баг тамирчид оролцож эхэлсэн юм.

Ховд аймгийн баг тамирчид 1962 оны Монголын Бүх Ард Түмний /МБАТ/ анх дугаар их спартакиадаас хүрэл медаль авч байсан түүхтэй. Энэ утгаараа аймаг орон нутагтаа хүүхэд залуучуудын бие бялдар, авъяас чадварыг хөгжүүлэх, Биеийн тамир спортын /БТС/ уралдаан тэмцээнийг зохион байгуулах үндсэн үйл ажиллагааны дараачийн зорилт нь аймгийнхаа нэрийн өмнөөс авъяаслаг тамирчдыг улсын чанартай уралдаан тэмцээнд тогтмол оролцуулдаг болсон түүхэн уламжлалыг бий болгосон байна.

1960-1970 аад он бол бүх нийтээрээ улсаа батлан хамгаалах үйлсэд анхаарч, хөдөлмөр “Батлан хамгаалахад” бэлхэн тэмдгийн хөдөлгөөн ид өрнөж , хүн бүрийг биеийн тамир спортоор хичээллүүлэх төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг төв орон нутгийн биеийн тамир спортын байгууллагууд ХБХБ нормативыг биелүүлэхээр эрч хүчтэй ажиллаж байсан юм.

Манай аймаг 1975 онд УАШТ-д эхнээс тогтмол оролцож 500 гаруй хүн  ХБХБ тэмдэгтийн норматив биелүүлсэн мэдээ гарч байсан байна. Ийнхүү тус аймагт БТС-ыг идэвхтэй хөгжүүлснээр олон алдар цуутай тамирчид төрж нэр алдраа мандуулсан юм.

Бүтэц орон тоо:

Өнөөдөр Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар нь Аймгийн Засаг Даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн статустай Биеийн тамир, спортын газар гэсэн тамга, тэмдэг албан бланктай төрийн үйлчилгээний байгууллага юм.

Одоогийн байдлаар төрийн захиргааны албан хаагч 3, төрийн үйлчилгээний ажилтан 22 нийт 25 орон тоотой, 492.852,9 сая  төгрөгийг төсөвтэй ажиллаж байна. Тогтмол үйл ажиллагаатай 16 сумын спорт хамтлаг,  аймгийн төвийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн  спорт хамтлаг болон 23 спортын холбоодтой хамтарч үйл ажиллагаа явуулж байна.

Бүтээн байгуулалт:

1962 онд 2000 хүний суудал бүхий стадион барьж ашиглалтанд оруулсан байна. 1971 онд 14х28 харьцаатай ажлын 5 өрөө, аж ахуйн 2 өрөө бүхий спортын бага  заал барьж  Биеийн тамирын байгууллагадаа хүлээлгэж өгч байсан бол 1992 онд 900 хүний суудал бүхий ажлын 10 гаруй өрөө, 2 туслах заалтай иж бүрэн барилга байгууламжийг хүлээн авч байсан бол өнөө үед спортын бага заал, жүдо бөхийн бэлтгэлийн төв зэрэг барилга байгууламжийг хамруулсан иж бүрэн цогцолбор болон өргөжин хөгжсөөр байна.

Тус байгууллагыг өнөөгийн түвшинд хүргэхэд тухайн байгууллагыг удирдаж он цагийн хүнд бэрхийг туулж явсан хүмүүс болох:

1.    Б.Базар                  1974-1951 он

2.    Ц.Загдсүрэн           1952-1955 он

3.    Т.Жамсран             1955-1959 он

4.    Б.Насан                   1959-1972 он

5.    Б.Дангаасүрэн        1972-1977 он

6.    С.Базар                   1977-1996 он

7.    Д.Энхболд              1996-2005 он

8.     Б.Бямбажав           2005-2013 он

9.    Б.Банзрагч               2013-2016 он

10. Г.Цэдэнбал          2016-2020 оны 10

11. Ч.Түмэндэмбэрэл 2020 оны 08 сараас даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2021 оны 12 дугаар сараас даргын албан тушаалд томилогдож Ховд аймагт Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зохих ёсоор бодит хувь нэмрээ оруулж байна.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.