2022 оны сар шинэд зориулсан хүчит бөхийн барилдаан

2022 оны сар шинэд зориулсан хүчит бөхийн барилдаан
Мэдээ
Ховд аймгийн Цагаан сарын барилдаан боллоо
XVII жарны "Сайжруулагч" хэмээх Усан Бар жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2022 оны 01 дүгээр сарын 30-нд Ховд их сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү барилдаанд Аймгийн арслан 1, аймгийн заан 1, Аймгийн харцага 1, аймгийн нэмэх начин 1, аймгийн начин 9, сумын заан 20, сумын харцага 2, сумын начин 7, залуу бөх 20 гаруй оролцлоо.
Барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх А/а М.Эрдэнэжаргал, Дөргөн сумын харъяат, А/з Г.Ариунболдоор манлайлуулсан хүчит 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, сумын заан Г.Батзориг түрүүлж, Ховд сумын харъяат, аймгийн начин Ж.Мухтар үзүүрлэж, Баян-өлгийн аймгийн Ногоон нуур сумын харъяат, аймгийн начин Д.Алтанбек, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Л.Ням-Очир нар шөвгөрлөө.
ЗХ-ний 123 дугаар ангийн нэрэмжит "Уран барилдаанч бөх"-ийн шагналыг Манхан сумын харьяат, сумын заан Г.Батзориг хүртлээ.
Жил бүрийн Цагаан сараар Ховд аймгийн Засаг даргын зүгээс Аймгийн цолтой ахмад бөхчүүдэд гарын бэлэг гардуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн гарын бэлгийг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар аймгийн цолтой ахмад 15 бөхөд гардуулан өгч, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Хавсралт зураг


Хуцаалцах: