Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж 60 кг-ын жинд Баярхүүгийн Буяндалай хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Ази тивийн хошой хүрэл медальт Б.Буяндалай болон дасгалжуулагч А.Магсаржав нарыг Аймгийн Биеийн тамир спортын газрын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.