Мэдээ

САГСАН БӨМБӨГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2022

САГСАН БӨМБӨГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2022
Мэдээ

    ХОВД АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 18-20 ӨДРҮҮДЭД  ӨСВӨР ҮЕИЙН САГСАН БӨМБӨГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА.

    ЭНЭХҮҮ ТЭМЦЭЭНД АЙМГИЙН ТӨВИЙН БОЛОН СУМЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИДЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ НИЙТ 27-Н БАГ ОРОЛЦОЖ ХУРД ХҮЧ АВХААЛЖ САМБААГААРАА  ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС ЦАСТ-АЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 1-Р БАЙР, ХОВД СУМ 2-Р БАЙР,  12 ЖИЛИЙН 6 ДУГААР СУРГУУЛЬ 3-Р БАЙР,  ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ДӨРГӨН СУМЫН СУРГУУЛЬ 1-Р БАЙР, 12 ЖИЛИЙН 6 ДУГААР СУРГУУЛЬ 2-Р БАЙР, 12 ЖИЛИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ 3-Р БАЙРУУДЫГ ТУС ТУС ЭЗЭЛЛЭЭ. МӨН ТУС ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЭРЭГТЭЙ ШИЛДЭГ ДОВТЛОГЧООР ХОВД СУМЫН ТАМИРЧИН Т.МАРАЛБЕК, ШИЛДЭГ ХОЛБОГЧООР ЦАСТ-АЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТАМИРЧИН Ж.БАТОРГИЛ, ТЭГШ ТОГЛОГЧООР 6-Р СУРГУУЛИЙН ТАМИРЧИН М.СОДСҮХ, ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ ДОВТЛОГЧООР 2-Р СУРГУУЛИЙН ТАМИРЧИН Б.НАСАНТОГТОХ, ШИЛДЭГ ХОЛБОГЧООР 6-Р СУРГУУЛИЙН ТАМИРЧИН Т.ДУУЯА, ТЭГШ ТОГЛОГЧООР Б.ГАНЦЭЦЭГ НАР ШАЛГАРЛАА. ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮДИЙГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРААС УРАМШУУЛЖ ЦААШДЫН СПОРТОНД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЖ АЛДАРШУУЛЛАА.

НИЙТ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.



                                                                                  БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

Хавсралт зураг


Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.