Мэдээ

"ХОВД-2020" ӨРТӨӨТ МАРАФОН

"ХОВД-2020" ӨРТӨӨТ МАРАФОН
Фото мэдээ

“ХОВД-2020” ӨРТӨӨТ МАРАФОН

     

Засгийн газрынтохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/36дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд “Өртөөт марафон 2020” биеийнтамирын үйл ажиллагааны 4 дэх өртөө болох “ХОВД-2020” өртөөт марафоныгХовд аймгийн засаг даргын захирамжаар 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  амжилттай зохион байгууллаа.

"Ховд-2020”өртөөт марафонд 34 багийн 140 орчим иргэн,400 гаруй  хөгжөөн дэмжигчдийн хамтаар оролцлоо. Олонястаны өлгий холын цэнхэр Ховдод анх удаа зохион явуулсан энэхүү үйл ажиллагаа нь иргэдэд эрүүл амьдралын хэвмаягийг сурталчилж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэх хүсэлэрмэлзлэлийг төрүүлэх зорилготойгоос гадна нутаг орныхоо түүхэн дурсгалт газрууд,хөшөө дурсгал, бүтээн байгуулалт зэргийг сурталчлах олон давхар агуулгыгагуулсан, цаашид улам өргөжүүлэх боломж байгааг тодотгосон ажлын эхлэл боллоо.Энэ удаа аймгийн төвтэй ойрхон байршилд зохиосон бол дараа жил насны ангиллыгнэмэгдүүлэн, өртөө тус бүрд гүйцэтгэх дасгалыг сонирхолтой байдлаар олшруулжаймгийн төвдөө зохион байгуулахаар зорилт дэвшүүллээ.

"Ховд-2020"өртөөт марафоны шилдэгүүдээр:

21-35 насны ангилалд:

Нэгдүгээр байрт: Г.Мөнхболд ахлагчтай Зэвсэгт хүчний 123-р анги

Хоёрдугаар байрт: Э.Даваажамц ахлагчтай Зэвсэгт хүчний 123-ранги

Гуравдугаар байрт: Б.Батзориг ахлагчтэй Зэвсэгт хүчний 123-ранги

26-50 насны ангилалд:

Нэгдүгээр байрт: Г.Отгонцоож ахлагчтай “Бүсийн оношлогооэмчилгээний төв”

Хоёрдугаар байрт: Х.Баярхүү ахлагчтай “Цаст Алтай” цогцолборсургууль

Гуравдугаар байрт: М.Биндэрьяа ахлагчтай 5-р цэцэрлэг тус тусшалгарлаа.

Шилдэг спортлог байгууллагаар:

Хурандаа Х.Энхболд захирагчтай “Зэвсэгт хүчний 123-р анги”

С.Ариунжаргал даргатай “Хөгжимт драмын театр” тус тус шалгарлаа.

    Энэхүү арга хэмжээг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамирспортын улсын хороо, Аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, Зэвсэгт хүчний123 дугаар анги, Баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар,Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Байгаль орчин аялалжуулчлалын газар, Хөгжимт драмын театр гэсэн байгууллагууд хамтран зохионбайгуулсан байна.

ХОВД АЙМГИЙН БИЕИЙНТАМИР СПОРТЫН ГАЗАР 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.