Мэдээ

"Ховд-2019" Жүдо бөхийн УАШТ

"Ховд-2019"  Жүдо бөхийн УАШТ
Дотоод

“ХОВД-2019” ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

        Ховд аймгийн Дарви сумын харъяат Москва-80 Зуны олимпийн XXII их наадамын хүрэл медальт, Монгол улсын начин, Монгол Улсын гавьяат  тамирчин Равдангийн Даваадалайгийн нэрэмжит Ховд-2019 Жүдо бөхийн барилдааны өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн Ховд хотноо 2019 оны 5 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 21 аймгийн 9 дүүргийн нийт 49 багийн 700 орчим  тамирчид 2005-2007, 2008-аас дээш гэсэн насны ангиллаар 122 багц медалийн төлөө өрсөлдлөө.

       Тус тэмцээнд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир спортын газрын С.Ганхуяг дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ баг амжилттай оролцлоо.

-42 кг жинд Одгэрэлийн Батзолбоо- алтан медаль

-38 кг жинд Ганбаатарын Тэмүүлэн- хүрэл медаль

-34 кг жинд Зунтавын Тэмүүлэн- хүрэл медаль

-40 кг жинд Батхуягын Туяа- хүрэл медаль

-32кг жинд Батсайханы СувдЭрдэнэ- хүрэл медаль

-32 кг жинд Дэмүүлийн Сувдэрдэнэ- хүрэл медаль

-55 кг жинд Наянтайн Одгэрэл- хүрэл медаль

-55 кг жинд Баасанжавын Ариунболд- хүрэл медаль

     Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч С.Ганхуяг нь Монгол улсын шилдэг дасгалжуулагчаар шалгарсан.

 Мөн тэмцээний нийлбэр дүнгээр

 “Шилдэг эрэгтэй баг”-аар

Тэргүүн байранд  “Шинэ бадрах” клуб,

Удаах байранд  Хан-Уул дүүргийн Женко клуб,

 Гутгаар байранд  Монголын жүдо академи клуб,

“Шилдэг эрэгтэй баг”-аар

Тэргүүн байранд Монголын жүдо академи клуб,

Хоёрдугаар байранд  Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд клуб,

Гуравдугаар байранд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүлд спорт хороо тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, цом гардан авсан

­Тэмцээний ерөнхий зохион байгуулагч :

Ховд  аймгийн Засаг даргын тамгын газар                           

 Биеийн тамир спортын газар

Монголын Жүдо  бөхийн холбоо

 Ховд аймгийн Жүдо бөхийн холбоо

ХОВД АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.