"ИРГЭДИЙН НААДАМ" арга хэмжээний хүрээнд Жаргалант сумын 12 багийн иргэдийн дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хөдөлмөрийн насны тодорхой эрхлэсэн ажилгүй иргэдийн дунд зохион байгуулсанаар онцлог байлаа. Хөгжөөнт буухианд 8-н төрлийн даалгавараар хурд хүч, авхаалж самбаагаараа уралдаж дүнгээ гаргалаа.
- Баатархайрхан баг 1-р байр өргөмжлөл, алтан медаль 700,000 мянган төгрөг
- Бугат баг 2-р байр өргөмжлөл, мөнгөн медаль, 500,000 мянган төгрөг
- Наран баг 3-р байр өргөмжлөл, хүрэл медаль, 300,000 мянган төгрөг
- Буянт баг 4-р байр өргөмжлөл, 200,000 мянган төгрөг
- Магсаржав баг 5-р байр өргөмжлөл, 100,000 мянган төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Энэхүү арга хэмжээнд баг тамирчдаа бэлдэж иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн биеийн тамирын арга хэмжээг дэмжин оролцсон Жаргалант сумын Засаг даргын тамгын газар болон багийн Засаг дарга нар нийгмийн ажилтанууд, оролцсон нийт иргэддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.