Мэдээ

Ховд гүйлтийн тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Ховд гүйлтийн тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн
Мэдээ

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Цогбадрахын ивээл дор Ховд аймгийн Дөргөн суманд өсвөр насанд хүрэгчдийн “Тэшүүр”-ийн аймгийн  аваргын тэмцээн өчигдөр буюу 2023.01.15-ний өдөр Дөргөн нууран дээр боллоо. Энэ удаагийн тэмцээнийг тус сумын ЗДТГ, БТСГ хамтран зохион явуулж байгаа юм.  Уг тэмцээнийг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог байна.

Уг тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангилалаар явагдсан юм. Анх удаагаа зохион байгуулагдсан энэ тэмцээнд нийт 100 гаруй тэшүүрчид оролцож өрсөлдлөө. Тэгвэл Дөргөн сумын Аргалант багийн малчин залуу Л.Гансүх насанд хүрэгчдийн тэмцээнээс хос хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд мал маллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Томоохон уралдаан тэмцээнд оролцож байгаагүй түүний хувьд анх удаагаа аймгийн аваргын тэмцээнд оролцож  амжилт үзүүлсэндээ баяртай байна гэлээ

 Тэгвэл ахмад насны ангилалд Дөргөн сумын Сээр багийн малчин Я.Бямбажав амжилттай оролцож алтан медалийн эзэн боллоо.

Энэхүү тэшүүрийн аймгийн аваргыг жил бүр зохион байгуулахаар сумын удирдлагууд болон аймгийн биеийн тамир, спортын газар хамтран ажиллахаар боллоо. 


Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.