Мэдээ

ТАЕКВОНДОГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2023 ОН

ТАЕКВОНДОГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2023 ОН
Мэдээ
Ховд аймгийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн 2023.04.28 өдөр БТСГ-ын зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний 15-17 насны тамирчид 2023.06.19-28 өдрийн хооронд Баянхонгор аймагт зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын 7-р их наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөж тус наадамд оролцох эрхээ авлаа.
ААШТ-д ЕБС-ын 7 сургуулийн 131 тамирчин өрсөлдсөнөөс
Багийн оноогоор:
1-р байранд 56 оноогоор Цаст-Алтай цогцолбор сургууль
2-р байранд 55 оноогоор 1-р сургууль
3-р байранд мөн 55 оноогоор 7-р сургууль шалгарлаа.
Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Цаст-Алтай сургуулийн сурагч Л.Тогтохтөр, эмэгтэй тамирчнаар 3-р сургуулийн сурагч Ш.Сувд-Эрдэнэ нар шалгарлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.