Мэдээ

ЖАРГАЛАНТ СУМЫН АХМАДУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

ЖАРГАЛАНТ СУМЫН АХМАДУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
Мэдээ


Жил бүрийн 10 дугаар сарыг "Ахмадын сар" болгон тэмдэглэн өнгөрүүлдэгтэй холбогдуулан аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 12 багийн ахмадуудын дунд бүх нийтийн спортын арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа.

            Ахмадуудын дунд зохион байгуулсан нийтийн биеийн тамирын арга хэмжээнд 12 багийн ахмадууд 6 баг болон оролцов.

                Тэмцээн  багийн мэндчилгээ, буухиа тэмцээн, бие бялдарын сорил, хийн дасгалын тэмцээн, ширээний шагайн тэмцээн гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдлаа.  Ширээний шагайн тэмцээнд баг тус бүрээс 8 , бие бялдрын сорилд  баг тус бүрээс 10 , буухиа тэмцээнд баг тус бүрээс 8, хийн дасгалд баг тус бүрээс 20 ахмад настан нийт 276 хүн оролцож авхаалж самбаагаа сорьж шилдгүүдээ шалгарууллаа.

            Нийлбэр дүнгээр:

 1-р байр: Наран, Рашаант  баг /800.000 төг/

 2-р байр: Алагтолгой, Магсаржав  баг /600.000 төг/

 3-р байр: Тахилт, Бугат баг  / 400.000 төг/ тус тус шалгарч алт, мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Цамбагарав, Буянт баг шалгарч 100.000 төгрөгөөр шагнагдлаа.


Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.