Мэдээ

“Бэрх биш ээлтэй Ховд-3” аяныг 2 сарын хугацаанд өрнүүлж буй

Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье уриан дор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага хамтран “Бэрх биш ээлтэй Ховд-3” аяныг 2 сарын хугацаанд өрнүүлж буй. Тус аяны хүрээнд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь “Нөхөрсөг анд” олон төрөлт спортын тэмцээн юм.
🔹Тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй хүн оролцож байна. Тэд агаарын теннис, суугаа волейбол, ширээний теннис, хонхот бөмбөг, шатар, 100 буудалт даам, гар барилдаан, бочи гэсэн спортын 6 төрөлд багаар болон ганцаарчлан оролцож, авхаалж самбаагаа сорьж байна.
🔹Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин оролцож, мэндчилгээ дэвшүүллээ🙌
Энэ үеэр сумын хэмжээнд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өгч амжилт хүсэв👏👏👏
Мөн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын албаны төлөөллүүд оролцлоо.
🔹Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцуулах, эрхээ эдэлж үүргээ биелүүлэх, бие дааж багаар ажиллах чадварт сургах, түүнийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тэмцээний зорилго чиглэж байна.
🔹Спортын төрөл тус бүрд эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулна🥇🥈🥉
Энэ сарын 11-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зохион байгуулагдах “Бэрх биш ээлтэй Ховд-3” аяны хаалтын нэгдсэн арга хэмжээний үеэр шагналыг гардуулан өгнө.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.