Тив, Дэлхий, Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад шагнал гардуулах “Мөнгөн Арслан-2024” ёслолын арга хэмжээ өнөөдөр /2024.12.11/ боллоо.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг “Спортын аварга” хөтөлбөрийн хүрээнд явуулснаараа онцлогтой.
Ёслолын арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга М.Амарсанаа мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр
Жилээс жилд Ховд аймгийн тамирчдын амжилт ахиж, дэлхий, тив, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хүртэх медалийн тоо тогтмол нэмэгдэж байна. Мөн спортын шинэ төрлүүд нэмэгдэж, тамирчдын өрсөлдөх чадвар өсөж, спортоор хичээллэх ард иргэд, хүүхэд багачуудын тоо ч нэмэгдсээр байна. Энэ нь орон нутагтаа “Спортын аварга” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн.
Иймээс 2024-2028 оны дунд хугацааны бодлогын баримт бичигтээ тус хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо
“Мөнгөн Арслан-2024” ёслолын арга хэмжээний үеэр спортын 10 төрөлд амжилт гаргасан 100 орчим тамирчин Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав
Аймгийн БТСГ-ын баг тамирчид 2024 онд спортын 18 төрлөөр улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 372 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.