Эрүүл Монгол хүн
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хамт олон "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, спортын олон төрөлт тэмцээнд амжилттай оролцлоо.
Энэхүү арга хэмжээ нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын албан хаагчдын эрүүл мэнд, хөдөлгөөнийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд тэмцээн дараах 4 төрлөөр өрнөлөө:
Дартс
Волейбол
Сагсан бөмбөг
Ширээний теннис
Тэмцээнд манай хамт олон: Дартс 2-р байр, Теннис эмэгтэй 1-р байр эзэллээ.
Амжилттай оролцсон бүх хүмүүст баяр хүргэе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.