
Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Ховд Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан "ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аяныг аймгийн хэмжээнд өрнүүлсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран 2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд зохион байгуулсан уг аяны хүрээнд

Эвээр нэгдэж -
Спортоор нөхөрлөе

Цаг гаргаж - Чөлөөтэй тоглоё

Хөдөлгөөний дутагдлаас салж – Хөгжлийн төвшнөө тогтооё уриан дор олон талт арга хэмжээг зохион байгуулжээ.

Аянд оролцсон нийт байгууллагуудыг зааланд тоглох идэвх, бие бялдрын түвшин тогтоох сорил, хичээлийн завсарлагааны дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн, ажлын байрны дасгал хөдөлгөөн гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж шилдгүүдийг шалгарууллаа.
1-р байранд Ц.Тулга эрхлэгчтэй 3-р цэцэрлэг
2-р байр Ц.Уранчимэг эрхлэгчтэй 2-р цэцэрлэг
3-р байр Б.Батчимэг эрхлэгчтэй 5-р цэцэрлэг

Аянаар дамжуулан Ховд аймгийн хэмжээний 44 спорт заал Баасан гариг бүрийн 18.00-21.00 цагт ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд үнэ төлбөргүй үйлчилж 259 байгууллагын давхардсан тоогоор 62356 иргэн хамрагджээ

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.