2025 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр байгууллагын нийт ажилтан ,дасгалжуулагч нарт 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Биеийн тамир, спортын тухай хуулийг сурталчлан таниуллаа.
Тус хуулинд :
Ø Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засаг даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлөх
Ø Орон нутгийн биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгох
Ø Аймгийн Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь орон тооны биеийн тамирын арга зүйчийг сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн томилж чөлөөлөх гэх мэт олон талын ач холбогдолтой хууль батлагдсан байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.