Мэдээ

Ховд аймгийн 2025 оны Мөсөн сурын Нээлтийн харваа 2025 оны 1-р сарын 11нд

Ховд аймгийн 2025 оны Мөсөн сурын Нээлтийн харваа 2025 оны 1-р сарын 11нд Буянт голын мөсөн сурын талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Ховд, Баян-Өлгий аймгуудаас Мөсөн сурын улсын мэргэн-3, улсын цолтой-6, Спортын мастер-30 гаруй нийт 60 гаруй харваачид 20 сум харваж цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс
1-р байр Алтайн шонхор багийн харваач Мөсөн сурын улсын мэргэн А.Мөнхбат 19 оноогоор
2-р байр Дуут сумын Бүргэдтэй хайрхан багийн Мөсөн сурын улсын эрэмгий харваач , Спортын мастер Ш.Баянмөнх 19 оноогоор
3-р байр Алтайн шонхор багийн харваач Мөсөн сурын Спортын мастер П.Галцог 19 оноогоор
4-р байр Шинч мэргэд багийн харваач Б.Баатархүү 19 оноогоор
5-р байр Баян-Өлгий аймгийн сурын холбооны харваач М.Төртулга 19 оноогоор
Тусгай байранд цолгүй залуу харваачидаас Дуут сумын Бүргэдтэй хайрхан багийн харваач Б.Пүрэвэрдэнэ 17 оноогоор тус тус шалгарлаа.
Шагналт байранд орсон харваачиддаа баяр хүргэе. Мөсөн сурын мөнгөн цагаан зурхай мөнхөд ивээтүгэй.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.