
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн баярын хүрээнд аймгийн ИТХ, Зэвсэгт хүчний 123-р анги, аймгийн БТСГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран Ховд аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Бөхийн барилдаанд:
Буянт сумын харьяат аймгийн начин Оюутын Бямбацэрэн түрүүлж Дөргөн сумын харьяат аймгийн начин Төмөрхуягийн Эрдэнэдалай үзүүрлэв. Их шөвөгт аймгийн начин Ш.Еркинбек, сумын заан С. Гансүх нар үлдэв.
Уран барилдаант бөхийн шагналыг Дөргөн сумын заан “жижиг” хэмээх С.Гансүх хүртэв.
О.Бямбацэрэн начин унаган өмсөх мэхээрээ үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран барилдаан хийж барилдлаа.
Жаяг дэгийн багт Хөлийн цэцээр а/з Г.Нямандэлэг, а/а С.Ганхуяг, с/н Х.Ганчулуун, Тайлбарлагчаар Г.Батсүрэн, ахлах засуул С.Ихбаяр, засуулуудаар аймгийн засуул Б.Өлзийжаргал, С.Нэргүй, н.Төвсайхан, Ахлах гарын даагаар С.Загдсүрэн, Д.Авирмэд, аймгийн гарын даагаар Н.Ирэхзаяа нар ажиллав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.