Мэдээ

Ховд аймгийн 2025 оны Мөсөн сурын Аймгийн аварга шалгаруулах харваанд

Ховд аймгийн 2025 оны Мөсөн сурын Аймгийн аварга шалгаруулах харваанд
Мэдээ
Ховд аймгийн 2025 оны Мөсөн сурын Аймгийн аварга шалгаруулах харваанд Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудын 10 баг, 130 гаруй харваач 2 өдөр цэц мэргэнээ уралдуулан өрсөлдлөө. Тэмцээний багийн төрөлд:
1-р байр Мөсөн сурын Спортын мастер Г.Ганзориг ахлагчтай Ховд аймгийн Уулсын мэргэчүүл харваачдын холбооны Алтайн шонхор баг
2-р байр Мөсөн сурын Спортын мастер З. Нямсүрэн ахлагчтай Баян-Өлгий аймгийн Алтан нутаг баг
3-р байр Спортын мастер Ц.Нэргүй ахлагчтай Мөнххайрхан сумын Хаан харваа баг
Цуваа харваанд
1-р байр Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат Мөсөн сурын Спортын мастер С.Саруулэрдэнэ 19 оноогоор
2-р байр Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Аймгийн мэргэн Б.Золзаяа 19 оноогоор
3-р байр Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач Аймгийнмэргэн Спортын мастер Н.Пүрэвжал 19 оноогоор
4-р байр Ховд аймгийн Дуут сумын Бүргэдтэй хайрхан багийн харваач залуу харваач Г.Ганжаргал 19 оноогоор
5-р байр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаан харваа багийн харваач Мөсөн сурын Спортын мастер Ц.Нэргүй 19 оноогоор
6-р байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Аймгийн мэргэн Спортын мастер С.Баатархүү 19 оноогоор
7-р байр Ховд аймгийн Алтайн шонхор багийн харваач Мөсөн сурын улсын Нягт харваач Д.Алтангэрэл 18 оноогоор
8-р байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Спортын мастер З.Нямсүрэн 18 оноогоор
9-р байр Ховд аймгийн Дуут сумын Бүргэдтэй хайрхан багийн харваач Мөсөн сурын улсын эрэмгий харваач Ш.Баянмөнх 18 оноогоор
10-р байр Баян-Өлгий аймгийн харьяат Спортын мастер Э.Бумбаяр 18 оноогоор тус тус шалгарлаа.
Хараа хурц
Оноо мэргэн
Уухай цээл байг ээ.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.