2025 оны Насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 18-аас дээш насны 27 тамирчин 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа.
Тэргүүн байранд 7 оноогоор: Мөст сумын уугуул, Алтай сумын харъяат, Жаргалант сумын Бичигт багийн иргэн Аймгийн аварга Б.Даваадорж
Дэд байранд 6.5 оноогоор (коэффициентийн зөрүүгээр): Мянгад сумын уугуул, БОЭТ-ийн мэс заслын Их эмч, "Тавансайхан" клубыг үүсгэн байгуулагч, дэд мастер Т.Энх-Амар, Гутгаар байранд 6.5 оноогоор:(коэффициентийн зөрүүгээр) Мөст сумын уугуул, Аймгийн аварга Б.Бастогтох, шагналт 4-р байранд 6.5 оноогоор:(коэффициентийн зөрүүгээр) Ховд сумын уугуул, Хар ус нуур клубын багш Ө.Тилеубек, шагналт
5-р байранд 6 оноогоор: Чандмань сумын уугуул, 1-р сургуулийн багш Г.Цогоо, Ахмад тамирчнаар Алтай сумын тамирчин Спортын мастер Х.Баттулга нар тус тус шалгарлаа. Бүгдэнд нь баяр хүргэе.
Зохион байгуулагч:
"Баруун Алтай гараа" шатрын холбоо
Хамтран зохион байгуулагч:
Ховд Аймгийн Ардчилсан Нам талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.