Цагаан сарын сар шинийн барилдаан амжилттай болов.
Ховд аймагт XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон Могой жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын хүчтэнүүд оролцсон хүчит 64 бөхийн барилдаан болж Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, "Алтайн мийт" ХХК-ийн бөх, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр түрүүлж, Говь-алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, аймгийн заан Гүнсэнноровын Батмөнх үзүүрлэж, Дөргөн сумын харьяат, "Мөнх Такси" ХХК-ийн бөх, аймгийн начин Лхагвацэрэнгийн Ням-Очир, Зэрэг сумын харьяат, баруун бүсийн төв ОБГ-ын бөх, сумын заан Эрдэнэтогтохын Балжинням нар их шөвөгт шалгарлаа.
Энэ барилдааны үеэр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, МУ-ын начин Түвдэнжамбын Бат-Эрдэнэ агсны нэрэмжит "Аймгийн цолонд ойрхон бөх"-ийн шагналыг Мянгад сумын харьяат сумын заан Сүхтулгын Гантулга хүртлээ. Уг шагналыг түүний төрсөн ах Т.Баттулга, удмын бөх аймгийн заан Г.Нямандэлэг нар гардуулан өгөв.
Мөн "Уран барилдаант бөх"-ийн шагналыг Зэрэг сумын харьяат сумын заан Эрдэнэтогтохын Балжинням хүртэв. Шагналыг Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123-р ангийн захирагч Хурандаа Х.Энхболд гардууллаа.
Энэхүү барилдааныг аймгийн ҮБХ-ны нарийн бичгийн дарга Т.Амарсайханаар ахлуулсан Жаяг дэгийн багийн гишүүд болох хөлийн цэц а.а Б.Батмөнх, а.а С.Ганхуяг, а.а Ц.Энэбиш, а.з Г.Нямандэлэг нар, засуул аймгийн ахлах засуул С.Ихбаяр, аймгийн засуул Б.Төвсайхан, аймгийн засуул Н.Алтанбаяр, Х.Ганчулуун нар, ахлах гарын даа С.Загдсүрэн, Д.Авирмэд, гарын даа Б.Батмөнх, Ч.Адилбиш нар амжилттай зохион байгуулав.







Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.