Мэдээ

ХОВД АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 ХОВД АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
СПОРТЫН ХОЛБОО

ХОВД АЙМАГ, СУМДЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ САНАЛ

1.       Сумдын баяр наадмыг нэгэн зэрэг 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх. Сумын баяр наадмын бөхийн барилдааныг нэг өдөр зэрэг эхлүүлдэг болох.

2.       Сумын баяр наадмын бөхийн барилдаанд Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан   ашиглан барилдааны оноолтыг хийх.

3.       Сумуудад зохион байгуулагддаг уламжлалт баярууд /Цагаан сар, Улс тунхаглсаны ой, Монгол бахархлын өдөр, Шинэ үндсэн хуулийн ой, Зэвсэгт хүний ой/ -ын бөхийн барилдааны төсвийг тухайн сум, орон нутгийн төсөвт тусгадаг болох.

4.       Сумын баяр наадамд цолны болзол хангаагүй бөхөд хуурамч цолны үнэмлэх олгож байгаа сумын Засаг дарга болон тухайн бөхөд хариуцлага тооцдог байх.

5.       Нийслэлийн  Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүргүүдэд цол олгох барилдаан хийхийг хориглох.

6.       Аймгийн баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн бөх өөр аймгийн наадамд давхар бүртгүүлэхгүй байх нөхцлийг хангах.

7.       Аймгуудын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах.

8.       Аймаг, сумын ҮБХ-ны жаяг дэгийн багийн гишүүдэд олгодог цалинг нэмэгдүүлэх, нэгдсэн нэг тарифтай болгох.

9.       Аймаг, сумын ҮБХ-ны жаяг дэгийн багийн гишүүд, хөлийн цэц, ахлах хөлийн цэцүүдийг бодлогоор дэмжих, зэрэг дэв, үнэмлэхтэй болгох.

10.   Аймаг, суманд бөхийн секц дугуйлан хичээллүүлж байгаа багш, дасгалжуулагчдыг бодлогоор дэмжин урамшуулах, дугуйлан хичээллэх таатай орчинг бүрдүүлэхэд дэмжин анхааарч бүх сумуудыг орчин үеийн бөхийн дэвжээтэй болгох.

11.   2021 онд зохион байгуулагдсан Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд барилдаж шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдэд цолыг нь нөхөн олгох.

Хавсралт файл

Нэр Файл
Файл Файл үзэх

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.